ТБҮЦ-ны үлдэгдэл 392 тэрбум төгрөг болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанк 1 долоо хоногтой 255 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14 хувийн ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 392 тэрбум төгрөг болов.
Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болох бөгөөд банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүргийг гүйцэтгэдэг. Мөн банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосноороо онцлогтой.
ТБҮЦ-ны хүүг зах зээлийн зарчимд илүү нийцтэй болгох, төгрөг болон валютын захын өгөөжийн тэнцвэр тогтох боломжийг бүрдүүлэх зорилгоор 2010 оны 5 дугаар сараас эхлэн 7 хоногийн хугацаатай ТБҮЦ-ны арилжааг тодорхой интервалд хүүгээр өрсөлдөх хэлбэрээр зохион байгуулж ирсэн.
Б.Заяа