Урьдчилсан дүнгээр Завханы мал 8.7 хувиар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймагт 2016 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 3404.7 мянган толгой мал тоологджээ.
Өнгөрсөн оноос нийт мал сүрэг 8.7 хувиар буюу 271.7 мянгаар, тэмээ 3.0 хувиар буюу 204 толгойгоор, адуу 14.1 хувиар буюу 23.0 мянгаар, үхэр 8.5 хувиар буюу 13.5 мянгаар, хонь 10.7 хувиар буюу 166.9 мянгаар, ямаа 5.5 хувиар буюу 68.1 мянгаар тус тус өссөн байна. Мал тооллогын нэгдсэн дүн маргааш гарах юм.
Б.Мягмарсүрэн