"Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд" зөвлөлгөөн болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт "Хөгжлийн ирээдэй-Оюунлаг залуучууд" зөвлөлгөөн өчигдөр эхэлсэн юм. Тус аймгийн 15 сумын төлөөлөл оролцож байгаа уг арга хэмжээ өнөөдөр өндөрлөнө.
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Эрүүл мэндийн газар, аймгийн Залуучуудын холбоо, Цагдаагийн газар хамтран уг арга хэмжээг зохион байгуулж байна. "Аймгийн Засаг даргын 2017-2020 онд аймгаа хөгжүүлэх мөрийн хөтөлбөрт "Оюунлаг залуучууд хөгжлийн ирээдүй" нэртэй хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр тусгасан байгаа. Энд цугласан залуусын төлөөлөл санал бодлоо уг хөтөлбөрт оруулах юм. Мөн ирэх дөрвөн жилд хийх ажлууд дээр ч залуучууд саналаа нэмэрлэнэ гэдэгт итгэж байгаа" гэж тус аймгийн Ниймгийн бодлогын мэргэжилтэн н.Оюунбилэг ярилаа.
Ирэх жилүүдэд нийгмийн бүхий л салбарт чиглэсэн, иргэн бүрт хандсан олон төсөл хөтөлбөр хэрэгжиж үр дүнгээ өгөх онцлог жил гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. “Оюунлаг залуучууд хөгжлийн ирээдүй” дэд хөтөлбөрийн хүрээнд бүх сумдад залуучуудын хөгжлийн төвийг бий болгохоос гадна залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
Д.Мишигсүрэн