Цаатан иргэдэд зориулсан төсөл хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-30 00:32:09

Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн  Л.Мөнхбаатар Дэлхий цаатны холбоо, олон улсын цаа буга маллагчдын төвийн урилагаар Норвеги улсын Каутокейно тосгонд  зочилжээ.

Тус айлчлалын үеэр “Хөвсгөл хөгжил” сан, олон улсын цаа буга маллагчдын төвтэй хамтран ажиллах тухай хамтран ойлголцлын санамж бичгийн хүрээнд цаатан иргэдийн амжиргааг сайжруулах, амьдрал ахуйг уламжлалт байдлаар хадгалах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Мөн цаатан оюутнуудыг цаа буга маллах, биологийн болон уламжлалт мэдлэг, хоол хүнсний соёл, эх хэл, англи хэл, зэрэг төрөл бүрийн чиглэлээр Норвеги болон Скандиновын орнуудад сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах гэнэ.

Мөн Каутокейно тосгон Хөвсгөл аймгийн Цагааннуур  сумыг ах дүүгийн хамтын ажиллагаатай болгох, ОХУ-ын зүн Сибирээс  Монголд цаа буга оруулж ирж цааны тоо толгойг нэмэгдүүлэх, удам угшлыг нь сайжруулах зэрэгт дэмжлэг туслалцаа үзүүлэхээр тохиролцсон байна. Хөвсгөл аймгийн цаан сүргийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр ирэх онд 2000 хүрэх ажээ.

Б.Гантуяа 

相关新闻