Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил мэндчилгээ дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭӨргөн Сэлэнгээрээ овоглосон нутгийн түмэндээ ирж байгаа шинэ оны мэндийг хүргэж, ажил амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Улиран одож буй 2016 он Сэлэнгэчүүд бидний хувьд од хийморь, амжилт бүтээл арвинтай дуурсах алдар, дурсагдах гавьяатай сайхан жил болж, цаг хугацааны жамаар дүү ондоо халаагаа өгч байна.
Ирэх он жилүүдэд бид бүхэн Сэлэнгэ сайхан нутгийнхаа хөгжлийг ахиулах, Сэлэнгэчүүдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэхийн төлөө иргэд та бүхэнтэйгээ хамтын ажиллагаатай байж, бахархам сайхан амжилтанд хүрнэ гэдэгтээ эргэлзэхгүй байна.
Айлчлан ирж буй 2017 онд Сэлэнгэчүүдийн цог золбоо өөдөө байж, буян хишиг нь дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхэн маань айл хотол ахан дүүсээрээ шинэ оноо инээд баяслаар дүүрэн, сайхан угтаарай.
Ч.Отгонцэцэг