Дэлхийн аваргын хүрэл медальт Н.Тогтохбаярт хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-12-30 23:02:31

Дэлхийн аваргын дэвжээнд аймаг орныхоо нэрийг дуурсгаж амжилт гаргасан “Байлдааны самбо” бөхийн тэмцээний насанд хүрэгчдийн дэлхийн аваргын хүрэл медальт Н.Тогтохбаярт хүндэтгэл үзүүллээ.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, Сүхбаатар сумын МАН-ын 5-р үүрээс хамтран дэлхийн аваргын хүрэл медальт тамирчнаа төрөлх сургууль дээр нь алдаршуулах ажлыг он солигдох торгон мөчийн өмнөхөн зохион байгууллаа. Н.Тогтохбаяр нь дэлхийн 88 орны 630 гаруй шилдэг тамирчид өрсөлдсөн тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж Сэлэнгэ түмнээ баярлуулсан юм. Тэрээр.”Тэмцээнд явахынхаа өмнө тухайн жинд тогтмол амжилт гаргадаг 4-5 лидер тамирчныг судалсан. Энэ маань өрсөлдөгчөө өөртөө буулган авч амжилт гаргахын эхлэл болсон” хэмээн ярилаа. Энэ удаа түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч нь өнгөрсөн 2015 оны дэлхийн аварга Казакстан улсын тамирчин Канзана Бэмбэт байжээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр түүний ээж Сүхбаатар сумын 5-р багийн өндөр настан Г.Лувсаннямаа гуай “миний хүү балчир ахуй цагаасаа эхэлж хурдны морь унаж, монгол ахуйд өссөн. Хүү маань улс, аймгийн чанартай олон тэмцээн уралдаанд амжилт гаргаж яваад ээж нь баяртай байна” хэмээлээ.

Тус арга хэмжээ нь түүний төрөлх сургууль Сүхбаатар сумын ЕББД 12 жилийн 5-р сургууль дээр болсон юм.

Ч.Отгонцэцэг

 

相关新闻