Амралтын өдрүүдээр 22 нярай мэндэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-02 17:13:22

Шинэ оны баярын амралтын дөрөв хоногт Дорноговь аймагт нийт 22 эх амаржиж 22 нярай  эсэн мэнд мэндэлжээ.

Шинээр мэндэлсэн нярай хүүхдүүдийн 13 нь хүү, ес нь охин төрсөн бөгөөд  одоогийн байдлаар эх хүүхдийн бие сайн байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээлэв. Харин 2017 оны 01 дүгээр сарын 00.00 цагаас 02-ны 00.00 цаг хүртэлх хугацаанд хоёр нярай  мэндэлсэн байна.

Амралтын өдрүүдээр аймгийн хэмжээнд иргэдээс яаралтай тусламжийн 587 дуудлага ирсэн бөгөөд үүнээс хүүхдийн 320 дуудлага  иржээ. Дуудлагын ихэнх нь  ханиад томуу байсан бол  осол гэмтлээр хоёр хүн нас барсан аж.

Томуу, томуу төст өвчин богино хугацаанд хатгаа өвчнөөр хүндэрч, хүүхдийн тасгийн орны ачаалал нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хүндрэл үүсч байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд өрх, сумын эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллав.

Х.Эрдэнэбулган

 

相关新闻