Он солигдох үеэр 8 хүүхэд төржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт он солигдох үеэр 2 хүү, 6 охин мэндэлжээ.
Шинэ онд шинээр мэндэлсэн 8 хүүхдийн 3 нь айлын анхны хүүхэд гэнэ. Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 2300 гаруй хүүхэд шинээр мэндэлсэн байна. Харин Яаралтай түргэн тусламжийн 103-т бага насны хүүхдийн ханиад томууны дуудлага ихэвчлэн ирсэн бөгөөд хүүхдийн тасаг нэг дахин ачаалалтай ажиллаж байгаа ажээ.
Б.Гантуяа