Ерөнхий шүүгчээр Б.Сосорбарам томилогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-02 22:28:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12-р сарын 26-ы өдрийн 172 дугаар зарлигаар Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Батчулууны Сосорбарам томилогджээ.

Түүнд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгыг гардуулах ажиллагаа шинэ оны ажлын эхний өдөр ёслол төгөлдөр болов. Б.Сособарам нь хууль хяналтын байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд төрийн хуулиа дээдлэн өргөсөн тангарагтаа үнэнч ажиллахаа энэ үеэр илэрхийлж байлаа.

Шүүхийг байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар аймаг бүрт давж заалдах шатны шүүх байгуулахаар болж өнгөрсөн оны 6-р сарын нэгнээс эхлэн Хөвсгөл аймагт Хөвсгөл аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шүүх байгуулагдан ажиллаж байгаа ажээ.  

Б.Гантуяа 

相关新闻