Шүүх шинэ даргатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-04 00:45:05

Баян-Өлгий аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр Солтанмуратын Өмирбек томилогдов.

Өчигдөр энэ томилгооны тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн зарлигийг уншиж танилцуулан С.Өмирбекийг ерөнхий шүүгчийн суудалд албан ёсоор заллаа. С.Өмирбек МУҮИС-ийг хуульч мэргэжлээр төгсөөд 2007 оноос Дархан, Улаанбаатарт шүүгчийн туслахаар, 2009 оноос Баян-Өлгий аймагт шүүхийн тамгын газрын дарга, 2012 оноос шүүгчээр ажиллаж байсан юм.  

Ш.Айзаря

相关新闻