Аялал жуулчлалын шилдэг эвентээр «Бүргэдийн баяр» тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-04 01:08:16

Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг тодруулахад шилдэг эвент/фестиваль (Best Event/Festival) номинацаар «БҮРГЭДИЙН БАЯР» тодорчээ.

Тус аймаг дэлхийд хамгийн олон буюу 400 орчим бүргэдчинтэй. Бүргэдчдийн наадмыг 2000 оноос эхлэн 16 удаа зохион байгуулсан, өнгөрсөн намар болсон бүргэдчдийн наадамд 800 орчим жуулчин ирж оролцсоны дээр гадны хэд хэдэн улс оронд анчид уригдан очиж бүргэдийнхээ авъяас чадварыг сонирхуулсан юм.

Мөн Монгол улсын нэрийг дэлхийд таниулсан бүргэдчин охин Н.Айшолпаныг «ОНЫ ОНЦЛОХ ХҮН»-ээр шалгарууллаа.   Шалгуур үзүүлэлтэд тухайн орон нутгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, байгаль орчин, соёлын өвийг хамгаалахад чиглэгдсэн ажил, салбартаа хэрэгжүүлсэн шилдэг, шинэлэг туршлага зэргийг оруулснаас гадна дэлхийн аялагчдын хамгийн том цахим сүлжээ “Trip Advisor”, “Lonely Planet Forum” дахь сэтгэгдлүүдийг харгалзсан байна.

Монгол Улсын Аялал жуулчлалын Яам, Аялал жуулчлалын холбооноос зарласан энэ уралдааны болзолыг ханган оны шилдэгээр тодорсоны шагналыг оны өмнөхөн тус аймгийн Засаг дарга А.Гылымхан, Монголын бүргэдчдийн холбооны дэд тэргүүн Х.Едилхан, бүргэдчин охин Н.Айшолпан нар нийслэл Улаанбаатар хотод очиж гардан авсан юм. Харин уг шагналыг аймгийн засаг дарга аймгийн сүлд модны наадмаар Монголын бүргэдчдийн холбооны хүндэт тэргүүн С.Медеуханд гардуулж баяр хүргэлээ.    

Тус арга хэмжээ 2 дахь жилдээ 2016 оны 12 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагджээ.

Ш.Айзаря

相关新闻