Өсвөрийн аймгийн аваргаар “Таван хан”-ыхан тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн энэ сарын 2, 3-ны өдрүүдэд Сүхбаатар суманд амжилтай болж өндөрлөлөө.
Тэмцээнд Сүхбаатар, Мандал, Сайхан, Цагааннуур, Орхонтуул, Алтанбулаг, Шаамар, Түшиг, Ерөө, Орхон, Зүүнбүрэн сумд болон аймгийн “Таван хан”, “Бяцхан мастер”, “Selenge chess, “Mandal chess, “Төгс морь”, “Бэрс болох хүү”, “Шинэ өрөг” зэрэг шатрын клубуудээс шалгарсан шилдэг 200-аад шатарчид оролцлоо.
Аймгийн аваргын төлөө оюун ухаанаа өрсөлдүүлэн уралдсан энэ удаагийн тэмцээний тэргүүн байрын эздээр Ө.Бат-Очир дасгалжуулагчтай “Таван хан” шатрын клубын тамирчид шалгарлаа. “Таван хан”-ыхан багаараа 8 алт, 3 мөнгө, 2 хүрэл, 1 тусгай байрын шагнал хүртсэн амжилтаар аймгийн аваргын алтан медалийг хүртлээ. Харин удаах байруудад “Бяцхан мастер”, “Selenge chess” багууд шалгарч мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Энэ удаагийн 2016 оны аймгийн аварга шалгаруулах өсвөрийн шатрын тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Шатрын холбоо, Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД 2-р сургууль хамтран зохион байгууллаа.
Ч.Отгонцэцэг