ТБҮЦ-ны үлдэгдэл 344.3 тэрбум төгрөгт хүрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанк 1 долоо хоногтой 133 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа.
Ингэснээр өнөөдрийн байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 344.3 тэрбум төгрөгт хүрлээ.
Монголбанкны бодлогын хүү болох нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ банк хоорондын зах дээр хөтөч хүүний үүрэг гүйцэтгэдэг. Анх тогтмол хүүтэй, борлогдох хэмжээ нь хязгаарлалтгүй байсан энэхүү үнэт цаасыг 9 жилийн өмнө нэвтрүүлснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.