Гурван малчныг улсын аварга малчинд тодорхойлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-05 17:42:06

Дорноговь аймаг ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар улсын аварга малчнаар гурван малчныг шагнуулахаар  хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын мянгат, аймгийн сайн малчин Г.Ууганбаяр, Даланжаргалан сумын мянгат, аймгийн сайн малчин Г.Бямбаа, Эрдэнэ сумын  мянгат, аймгийн сайн малчин С.Одбаяр нарыг шагнуулах нь зүйтэй гэж төлөөлөгчдийн олонх нь шийдвэрлэлээ.

“Энэ жилээс эхлэн улсын сайн малчныг шалгаруулах журамд өөрчлөлт орж улсын аварга хэмээн цол тэмдгийг өгөхөөр шийдвэрлэсэн.Шинэ журамд тухайн малчны өвс хадлангаа  сайтар бэлтгэсэн эсэх, даатгалаа хийлгэсэн эсэх, малаа эрүүлжүүлсэн эсэх, хүмүүнлэгийн ажилд оролцсон эсэх зэрэг олон нөхцлийг харгалзаж үзэхээс гадна шагналын санд өөрчлөлт орж улаан халзтай гэр олгохоор болсон.

Мөн улсын аварга малчин болсон хүний таван жилийн үйл ажиллагаа нь тогтмол байгаа тохиолдолд улсын хошой аварга малчнаар өргөмжилнө” хэмээн аймгийн ХААГ-ын дарга Ж.Наранболд ярив.

Х.Эрдэнэбулган

相关新闻