Заамар сумын Аврах гал унтраах анги шинэ авто машинтай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Заамар сумын Гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх үүднээс аймгийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, БНСУ-ын Сөүл хотын Онцгой байдлын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд объектын болон ой, хээрийн гал түймэр унтраах зориулалттай орчин үеийн автомашиныг Заамар сумын Онцгой байдлын албанд олголоо.
Энэ машин нь туулах чадвар сайтай 1.8 тонны ус, 300 литр хөөсний багтаамжтай тусгай зориулалт бүхий техник юм.
Тус сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги шинэ автомашинтай болсноор Гамшгаас хамгаалах чадавхыг нэмэгдүүлсэн ажил болж байгаа гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас дурдсан юм.
Заамар сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги нь 60 гаруй алба хаагчидтай бөгөөд гамшгийн эрсдэлийн үед байнгын бэлэн байдалд ажиллах боломж бололцоо ийн бүрдэж байгаа гэдгийг тус сумын удирдлагууд онцолж байлаа.
Мөн энэ сарын дундуур Төв аймгийн Мөнгөнморьт сумын Аврах гал унтраах ангид орчин үеийн гал унтраах авто машиныг хүлээлгэн өгөх аж.
Т.Есүхэйтөмөр