Ойдоо зориулсан уралдаан зарлаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Хушаат сумын түүхт 30 жилийн ой энэ оны 7 дугаар сард тохиож байгаа юм.
Энэхүү ойгоо угтсан “Хушаат сум-30 жил” гэсэн лого, сумын туг, 30 жилийн ойн медалийн загварын уралдааныг тус сумын ЗДТГ-аас зарлажээ. Уг загвар нь хажуу болон урдаас харахад ойлгомжтой, дүрслэл, өнгө сайтай, хэлбэр агуулга тодорхой, сумын байгалийн үзэмж, үйлдвэрлэлийн онцлогыг харуулсан байх шаардлагатай гэнэ. Мөн “Хушаат сум-30 жил” гэсэн бичигтэй байх ажээ. Тус уралдааныг энэ сарын 5-ны өдрөөс ирэх 2-р сарын 5-ны хооронд нэг сарын хугацаанд зарлаж байгаа юм. Уралдаанд шалгарсан бүтээлийг эхний гурван байр эзлүүлж урамшуулах бөгөөд сумын 30 жилийн ойн урилга сувинерт ашиглах ажээ. Энэхүү уралдаанд түрүүлсэн бүтээлийг 150 мянга, удаах байрт 100 мянга, гутгаар байрт 50 мянган төгрөгийн урамшуулал олгох юм байна.
Сэлэнгэ аймгийн Хушаат сум нь 1931 оны Сэлэнгэ аймгийн анхны сумуудын нэг. Гэвч 1957 онд татан буугдаж, Цагаантолгойн САА-н “Энхтал” тасаг хэмээн нэрлэгдэж байгаад дахин 1987 онд Хушаат сум болон шинээр байгуулагдсан түүхтэй ажээ.
Ч.Отгонцэцэг