Футзалын төвийн бүсийн аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВМонголын хөл бөмбөгийн холбооноос жил бүр уламжлан зохион байгуулдаг Футзалын Идэрчүүдийн Төвийн бүсийн аваргууд тодорлоо. Тус тэмцээн Төв аймгийн Зуунмод хотын “Солонго” цогцолборт энэ сарын 4-6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн юм.
Тэмцээнд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв аймгийн шигшээ багийн 120 тамирчид өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. Футзалын төвийн бүсийн тэмцээний идэрчүүдийн 15 хүртэлх насны ангилалд гуравдугаар байр эзэлсэн Г.Бат-Эрдэнэ дасгалжуулагчтай Булган аймаг хүртлээ. Тэмцээний дэд байрыг Б.Ганцогт дасгалжуулагчтай Сэлэнгэ аймаг эзэлсэн байна. Харин тэргүүн байрыг С.Алтансүх дасгалжуулагчтай Төв аймгийн баг тамирчид хүртэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдаж шилдгээр тодорсон юм.
Мөн футзалын 17 хүртэлх насны ангилалд гуравдугаар байранд М.Сэргэлэн дасгалжуулагчтай Орхон аймаг шалгарсан бол дэд байранд С.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн шигшээ баг тус тус шалгарлаа. Тэргүүн байрыг Б.Ганцогт дасгалжуулагчтай Сэлэнгэ аймгийн тамирчид хүртэж шилдгээр шалгарсан байна. Төвийн бүсийн тэмцээнд түрүүлсэн баг тамирчид Футзалын Улсын аваргын төлөө өрсөлдөхөөс гадна Олон Улсын аваргын төлөө оролцоно.
Т.Есүхэйтөмөр