Мандах сум 281 сая төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-01-07 15:28:09

Дорноговь аймгийн Мандах сум энэ жил Орон нутгийн хөгжлийн 281 сая төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийхээр боллоо.

Сумандаа байгаа халуун усны барилгыг өргөтгөж халуун ус, саун, бохир ус шингээгч цооногийг нийтэд барьж байгуулахаар 150 сая төгрөг төсөвлөв.

Мөн ундны усаа мод усалгааны зориулалтаар ашигладаг байсан торхоор дамжуулж авдаг байсныг больж шинээр дулаалгатай, шилэн доторлогоотой ундны ус зөөдөг таван тоннын зориулалтын авто машин худалдан  авахаар болжээ.

Учир нь хуучин ёмкостын чанар нь муудаж,  эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй болсон тул хувь хүмүүс 40 литр усыг 1000 төгрөгөөр нэг км орчмын цаана байх худгаас зөөвөрлөж худалдаалдаг байна. Үүнээс гадна сумын төвийн гэрэлтүүлгийг засч сайжруулах, шинээр гэрэл тавих, сумын төвдөө  худаг  гаргахаар  төлөвлөв.

Х.Эрдэнэбулган      

相关新闻