Хатгалчууд газаргүйн улмаас шарилтайгаа зэрэгцэн амьдарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-09 10:43:42

Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын гол нутаг болсон Хатгал тосгон 91144 га эдэлбэр газартай боловч зөвхөн тосгоны төвийн 1170 га газрыг улсын тусгай хамгаалалтаас чөлөөлж ард иргэд, албан газар байгууллагын хашаа, байшин барих, газар эзэмших өмчлөхөд зориулжээ.

Өнөөдрийн байдлаар Хатгал тосгоны төвд 333 албан газар, байгууллага, жуулчны бааз, отог, гэр буудал, 1716 өрх гэр бүлийн хэрэгцээнд газрыг эзэмшиж, 105 иргэн газраа өмчлүүлжээ. Харин шинээр газар эзэмших, өмчлөхийг хүссэн байгууллага, өрх иргэнд өгөх газаргүй болсон тул энэ онд тосгоны төвийн ард орших Хөшөөт толгойн ард 70 өрхөд иргэдийн гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшүүлэх төлөвлөгөөг баталжээ. Ийнхүү Хатгалчууд газаргүйн улмаас 2017 оноос эхлэн шарил, оршуулгын газартайгаа зэрэгцэн амьдрахаар болсон ажээ.

Б.Гантуяа 

相关新闻