Цагааннуурын сумын эрхийг сэргээх хүмэлт тавина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймаг энэ онд өнгөрсөн оныхоос тийм их дутахааргүй төсвөөр ажиллаж эхлэв.
Цалин хөлс санхүүжигдэж байна. Орон тоо цомхотгох асуудал гараагүй. Орон нутгийг хөгжүүлэх сангийн хоёр тэрбум төгрөгөөр дутуу хийгдсэн ажлуудыг санхүүжүүлэх, сургууль, эмнэлэг, хүүхдийн цэцэрлэгүүдийг тохижуулах болон хотын захаар байрласан айлуудыг гэрэл цахилгаантай болгох, Толбо нуур дахь жуулчдын баазад эрчим хүчний шугам хүргэх зэрэг ажил хийнэ гэж аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан мэдэгдлээ.
Тэрээр, Манай аймагт хүн амын тоо өссөнөөр зарим баг мань сумаас ч том ачаалалтай болсон. Жишээ нь Баяннуурын Цагаан арал, Улаанхусын Хөх хөтөл г. м. Аймгийн анхны сумдын нэг байсан, одоогоор Ногооннуур суманд харъяалагдаж байгаа Цагааннуур тосгоныг сум статустай болгох асуудлыг дэвшүүлж байна. Хөрш орнуудтай холбосон замыг нь сайжруулах зэргээр Цагааннуурын эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг хийх болно. Гадаад харилцаагаа улам идвэхжүүлэхээр бид чармайлт гаргаж байна. ШУӨЗО-ны Алтай аймгийн захирагч Талгатын урилгаар аймгийн Засаг дарга А.Гылымхан ойрын өдрүүдэд Алтай аймагт айлчилна" гэв.
Ш.Айзаря