Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зоиулан тохилог орчин бий болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-10 15:14:32

Баян-Өлгий аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв дээр тохилог бие засах газар ашиглалтанд орлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулсан энэ байгууламжийг Хамтарсан төслийн дагуу Герман улсын хөрөнгөөр барьж босгосон байна.

 -Цэвэр бохир усны шугаманд холбогдсон дулаан бөгөөд цэвэрхэн энэ байрыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ашиглана. Төслийн хүрээнд энэ төв дээр одоогоор ийм шалтгаантай арван таван хүн суралцаж мэргэжил эзэмшиж байна. Сургалтын хувьд бид мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна. Германтай хамтарсан төсөл уг төв дээр хэдэн жилийн өмнөөс үргэлжлэн ихээхэн үр дүнд хүрч байна гэж аймгийн хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Сьезхан ярилаа.

Ш.Айзаря

相关新闻