Чанаргүй хүнсийг устгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-10 15:22:11

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн долоо хоногт хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар олон түмэнд мэдээллээ.

Тус байгууллагын дарга Б.Мухамет энэ талаар ярихдаа, " Гаднаас орж ирээд байгаа хүнсний бараа бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд аюул учруулах эрсдэлтэй болсон тул манай байцаагчид сургууль, цэцэрлэг, хүнсний зах, дэлгүүр, зоогийн болон цэнгээний газруудад байнгын шалгалт хийж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд таван сая төгрөгийн чанар алдсан хүнсний зүйл болон БНХАУ-аас орж ирсэн 500 мянган төгрөгийн үнэтэй бохийг хурааж, эздийг нь байлцуулан шатааж устгалаа" гэлээ.

Харин Улаанбаатараас бялуу авчрах явдал зогссон байна. Ингэснээр зөрчил арван хувиар буурч, хоол унднаас хордох явдал арилж байна. Мөн Нүүрст Хотгорын уурхайгаас тээвэрлэж ирж байгаа нүүрсийг шалган, тоос шороо ихтэй чанаргүй нүүрсийг буцаах, үнийг нь нөхөн төлүүлэх, хэрэглэгчдийг чанартай нүүрсээр хангах алхмыг хийжээ.

Ш.Айзаря

相关新闻