Орон сууц ашиглагчдын холбоог өөрчилнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-10 15:39:30

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЗДТГ аймгийн мэргэжлийн хяналтын газартай хамтран орон сууц ашиглагчдын холбоодыг өөрчлөн шинэчлэхээ мэдэгдлээ.

Учир нь Өлгий хотын орон сууцнуудын орчин тойрон хог новшоор дүүрсэн, сууц ашиглагчдын холбоо хэмээх ор нэрийн төдий ТББ-ууд нь албан есны бүртгэлгүй, ажил хийдэггүй, орон сууцныхан хогоо байрныхаа хаяанд асгаад шатаадаг үзэгдэл газар авсан байна. Мөн энэ хотын хог зайлуулдаг газарт хуримтлагдсан хог уулын чинээ болтол овоолжээ. Иймд орон сууц ашиглагчдын холбоодыг шинэчлэн байгуулж улсын бүртгэлтэй болгон, хариуцлагыг нь өндөржүүлэх, хотын захад овоолсон хогийг янзлах, түүнийг хашаатай болгохоо эдгээр байгууллагаас мэдэгдлээ.                                                       

      Ш.Айзаря

相关新闻