Дорноговийн эмнэлгүүд магадлан итгэмжлэлийг амжилттай давав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн зарим эмнэлэг өнгөрөгч 2016 оны 12 дугаар сарын сүүлчээр магадлан итгэмжлэлийн шалгалтыг өгөв.
Магадлан итгэмжлэлийг Эрүүл мэндийн яамнаас томиглогдсон магадлан итгэмжлэлийн эрүүл мэндийн шинжээч Г.Нарантуяа, Д.Ганболд, А.Энхтуяа нар гүйцэтгэсэн байна.
Үүнд аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зүүбаянгийн сум дундын эмнэлэг, аймгийн төвийн хоёр Өрхийн эмнэлэг, сумын хоёр эмнэлэг хамрагдаж амжилттай сайн шалгуулсан хэмээн аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг ярив.
Магадлан итгэмжлэлийн эцсийн дүн хараахан гараагүй байна. Учир нь магадлан итгэмжлэлийн дүнг Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж хэдэн жилээр магадлан итгэмжлэл сунгах асуудлыг шийдвэрлэх учиртай аж.
Дашрамд дурдахад 2014 онд Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэг оношилгооны тоног төхөөрөмж буюу шаардлагатай 15 нэр төрлийн хоёр тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангагдаж байжээ.
Х.Эрдэнэбулган