Алтанбулаг дахь боомт орчимд ариун цэврийн өрөөтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-01-12 23:30:16

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь АЗШНБоомт буюу Сэлэнгэ дэх хойд хил орчимд иргэдийн хамгийн их бухимдалтай байсан нэг зүйл бол орчин үеийн бие засах газаргүй гэдэг асуудал байлаа.

Иймээс тус аймаг болоод Алтанбулаг сумын удирдлагуудын зүгээс энэ асуудалд онцгой анхаарч асуудлыг шийдвэрлэсэн байна. Орон нутгийн болон зорчин өнгөрөгч иргэдийн санал шүүмжлэлд тулгуурлан бий болсон энэхүү нийтийн бие засах газар нь орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар 29 сая гаруй төгрөгийн төсөвт өртөгөөр баригджээ.

Энэхүү хил орчмын нийтийн бие засах газрын барилгын гүйцэтгэгчээр Сэлэнгэ аймгийн "Сүлд Ханба” ХХК ажилласан байна. Тус компанийн гүйцэтгэсэн ажлыг аймаг, сумын комисс хүлээж аваад байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг

相关新闻