150 хүнийг ажлын байраар хангахаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин “Монголын алт” ХХК-ийн олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Д.Энхмандах нар нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээг зурсан. Гэрээний дагуу “МАК” ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт бүтээн босгож байгаа “Хөх цавын” цементийн үйлдвэртээ ажиллах хүчнийг орон нутгаас бэлтгэж эхлэлээ тавилаа.
Энэ оны нэгдүгээр сарын 12-нд Сайншанд хотноо зохиогдсон “Ажлын байр-амьдралын баталгаа” хөдөлмөрийн яармагийн үеэр тус компани ажлын байранд авч ажиллуулахаар 150 хүний анкетыг хүлээн авав.
Дээрх иргэдийн 50-ыг нь Даланжаргалан сумаас, 20-ыг нь Айраг сумаас бүртгэсэн байна. Энэ оны гуравдугаар сараас эхлэн тус компани туршилтын үйлдвэрээ эхлэх учраас ажилд орох хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт оруулж аймгийн МСҮТ-тэй хамтран зургаан шатлалтай сургалтад хамруулж дадлагажуулж мэргэжлийн гэрчилгээ олгоно.
Дөрөв хоногийн сургалтын дараа амжилттай шалгалтаа өгсөн хүмүүс гэрчилгээгээ гардаж “МАК” ХХК-д ажиллаж эхлэх юм.
Х.Эрдэнэбулган