Залуу бүжигчин О.Анужин "Цэнхэр нүдэн бүсүй" бүжгийн жүжигт гоцлоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУДБЭТ-ын тайзнаа өнөөдөр 17.00 цагаас Л.Делибийн "Цэнхэр нүдэн бүсгүй" балетыг тоглоно.
Энэхүү балетын гол дүр болох дэггүй, дүрсгүй, дурласан бүсгүй Сванильдад СТА, залуу бүжигчин, О.Анужин гоцлон бүжиглэнэ. Францын хөгжмийн зохиолч Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балет нь 3 бүлэг, 3 үзэгдэлтэй. УДБЭТ-ын тайзнаа тавьсны 50 жилийн ой 2016 онд тохиосон. “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг 1966 оны 5 дугаар сарын 25-нд анх УДБЭТ-ын тайзнаа тоглож, 1976 онд сэргээн тавьж байв. Тэгвэл өнөөдрийг хүртэл театрын жил бүрийн хуваарьт ордог, үзэгчдийн шимтэн үздэг сонгодог бүтээлийн нэг болсон "Цэнхэр нүдэн бүсгүй"-ээр бүжигчин О.Анужин өнөө оройн үзэгчдээ уяраах нь ээ.
Ж.Батсайхан