“Туслая, Дэмжье, Хайрлая” аян өрнөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-10-16 17:53:30

Геронтологийн үндэсний төв нь  “Хүн  амын насжилтын  асуудлаарх  үндэсний стратеги”, “Эрүүл насжилт настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Туслая, Дэмжье, Хайрлая” аяныг  зохион байгуулж байна.

Тус аянаар эрүүл мэндийн  тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаа нийгмийн  эмзэг ядуу  бүлгийн ахмад настан,  хөгжлийн бэрхшээлтэй  хүн амд  Геронтологи-гериатрийн   чиглэлээр төрөлжсөн нарийн мэргэжлийн  болон нийгмийн халамж  үйлчилгээний   тусламж үйлчилгээг хүргэж  байгаа юм.

Өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 25-ныг хүртэлх хугацаанд нийслэлийн 6 дүүргийн эрүүл мэндийн 4, 5-р бүлгийн настнуудыг хамруулах юм.

Энэхүү аянд нийслэлийн дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, дүүргийн ЭМТ, АШУҮИС-ийн сувилахуй сургууль хамтран оролцож байна.

Тус үйл ажиллагааг “Хаан хүнс” ХХК, “Милко” ХХК, “Чинбаян” ХХК эм ханган нийлүүлэх төв, “Novartis pharmaceutic” Монгол дахь төлөөлөгчийн газар, “Монгол хүн бүрийн ирээдүйн төлөө” ТББ-ууд болон хувь хүмүүс дэмжин ажиллаж байна.
 

Ж.Болор

相关新闻