Үнэгүй эм олгож буй эмийн сангуудын төсөв дуусчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Мөрөн суманд ханиад, томуу нэмэгдсэний улмаас нийгмийн даатгалтай гэрээтэй ажилладаг 7 эмийн сангаар үнэгүй эмийг олгож байсан боловч эмийн сангуудын нэгдүгээр сарын төсөв дууссаны улмаас Монос, Төв эмийн сан хоёроор үнэгүй эмийг олгож байна.
Иргэдийн дунд ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд томуугийн дэгдэлт их байгаа учраас үнэгүй эм олгож буй эмийн сангууд ихээхэн ачаалалтай ажиллаж байна. Аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсээс нэгдүгээр сарын төсөв нь дууссан эмийн сангуудтай зөвшилцөж ирэх хоёрдугаар сарын төсвийг урагш нь татаж иргэдэд үнэгүй эм олгох арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд ирэх 7 хоногт шийдвэр нь гарах ажээ.
Б.Гантуяа