“Хөршийн холбоо” байгуулан ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-20 20:43:02

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтарч гэмт хэрэг захиргааны зөрчлийн гаралт бусад багуудтай харьцуулахад өндөр байгаа 6 багийн Засаг дарга нартай уулзалт зохион байгуулав.

Уулзалтаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх талаар санал солилцож хөршийн холбоог байгуулав. Мөрөн сумын захын багуудад хулгайн гэмт хэрэг өмнөх жилүүдээс нэмэгдэж байгаа учраас алслагдсан багийн 108 гудамжны үзүүр бүрт “Хөршийн холбоо” гэсэн хулдаасан анонс наасан байна. Тодруулбал ажилдаа явсан гэртээ эзэнгүй айлуудыг хөрш айл нь харж хамгаалж байгаа гэнэ.

Энэ нь хулгайн гэмт хэргийн эсрэг дан ганц цагдаагийн байгууллага бус иргэд өөрснөө хамтарч үр дүнд хүрэхийг зорьж байгаа ажээ. 

Б.Гантуяа

 

相关新闻