"Транспэрэнси Интэрнэйшнл" байгууллагаас Монгол Улс авлигын индексээр ухарсныг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2017-01-25 12:46:14

Монгол Улс авлигын индексээр 2015 онд 39 оноогоор 168 орноос 72 дугаар байранд орж байсан бол 2016 онд 38 оноогоор 176 орноос 87 дугаар байранд жагсчээ.

"Транспэрэнси Интэрнэйшнл" байгууллагын зүгээс 2016 оны дэлхийн Авлигын төсөөллийн индексийг зарлалаа. Дэлхийн өнцөг булан бүрт нэгэн зэрэг цацагдаж байгаа энэхүү мэдээллийн талаар “Транспэрэнси Интэрнэйшнл Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал О.Батбаяр  Нээлттэй нийгэм хүрээлэнгийн байранд өнөөдөр  мэдээлэл хийв.

"Бид авлигын гарцгүй тойргоос гарч нийгмийн тэгш бус байдлыг зогсоох” ёстой гэсэн уриан дор 2016 оны авлигын төсөөллийн индексийг зарлаж байна. Дэлхийн 176 оны 69 хувь нь 2016 оны Авлигын төсөөллийн индексээр 50-иас доош оноо авчээ. Үүнд голлон нөлөөлж буй шалтгаан нь төрийн салбарын авлига их байгаатай холбоотой аж. Урьд жилээс даруй 15 байраар ухарсан байна. Монгол Улстай ойролцоо оноо авсан улс орныг дурдвал Ямайк, Панам, Замби, Колумби, Индонези улс байгаа аж.

Тус байгууллагаас Монгол Улсад дараах зөвлөгөөг өгчээ. "Улстөрчид авлигыг бууруулах лоозон төдий хандах биш бодитой санаачилга гаргах хэрэгтэй.  Улстөрчид амлалтаа биелүүлэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж, амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй. Авлигатай тэмцэх газрыг улам бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах шаардлага хэрэгцээ байгааг дурджээ. 

Энэхүү төсөөллийн индексээр хамгийн сайн буюу 90-ээс дээш оноог Дани, Шинэ Зеланд, Финлянд улс авсан байна. Эдгээр оронд мэдээллийн системийн эрх чөлөө, нийтийн албан тушаалтны ёс зүйн журам гэсэн үзүүлэлтээр илүү оноо авч чаджээ.  Харин сүүлийн байранд Ливи, Судан, Хойд Солонгос, Өмнөд Судан, Самоли улс оржээ. Эдгээр улс хамгийн бага оноо авах хүчин зүйлд мөн л мэдээллийн системийн эрх чөлөө, нийтийн албан тушаалтны ёс зүйн журам гэсэн үзүүлэлт нөлөөлжээ. Харин Монгол Улс авлигын энэ индексээр ухарсаар байгааг анхааруулав.

Ж.Батсайхан

相关新闻