Даралт бууруулдаг дэр хийж туршжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймгийн баруун таван сум Булган, Алтай, Үенч, Мөнххайрхан, Мөст, Манхан сумдын эх баригч сувилагч нарын ур тэмцээнд Булган сумын нэгдсэн эмнэлэг дээр зохион байгуулагдсан байна.
Энэ үеэр Булган сумын эх баригч, сувилагч нар ур чадварын уралдаанд хонхот харганаар дэр санаачлан хийж, түүнийгээ туршлага солилцох уулзалт дээр танилцуулсан байна. Булган сумын нэгдсэн эмнэлгийн сувилахуйн баг орон нутагтаа түгээмэл ургадаг хонхот харгана дээр үеэс нутгийн иргэд амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн уламжлалыг сэргээж эмнэлгийн үйлчлүүлэгч нарт хэрэглэж туршжээ. Хонхот харганатай дэрийг хэвтэн эмчлүүлэгчид толгойгоо тавин дэрлэж унтдаг. Уг дэрийг дэрлэж унтсанаар толгойд эвтэйхэн зөөлөн ая тухтай мэдрэмж төрж байгаа учир үйлчлүүлэгчид хэрэглэх дуртай байдаг байна. Булган сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчид эмийн эмчилгээтэй давхар, хонхот харганатай дэр хэрэглэж хэвшжээ. Хонхот харганатай дэр нь тархины цусан хангамж сайжруулан, артерийн даралт бууруулж, бөөрний хэвийн үйл ажиллагаа хангаж,үйлчлүүлэгчдийн амрах ая тухтай нөхцөл бүрдүүлдэг байна. Хонхот харганатай 1 ширхэг дэр хийхэд 25 кг харганы хонх, цоохор даавуу нэг метр ордог. Булган сумын эмнэлгийн сувиалгч, асрагч нар өөрсдөө дэрээ оёж, нийтдээ найман дэрийг хонхот харганаар хийж, хэвтэн эмчлүүлэгчиддээ хэрэглэж туршиж байгаа нь үр дүнгээ өгдөг байна.
Ховд аймгийн Булган голын хөндий нь зэрлэг чацарганы бут хадгалагдаж үлдсэн цөөн газрын нэг юм. Түүний орчимд бургас шугуй, дэрс, хонхот харгана, зэгс, шагшуурга бүхий цөөрөмтэй байдаг нь усны минж идэш тэжээлээ олох, өсч үржих, амьдрахад тохиромжтой нөхцөлийг бүрдүүлдэг өвөрмөц нутаг юм.
А.Бямбасүрэн