Сайншанд сумыг хаягжуулах ажил хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр захирамж гаргаж сумын төвийн гудамж талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах, хаягийн тэмдгийг хийлгүүлэх, хаягжуулалттай холбоотой төлөвлөгөөт ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулжээ.
Ажлын хэсгийнхэн энэ оны нэгдүгээр сарын 26-нд хуралдаж хаягжуулалттай холбоотой хууль эрх зүйн актууд болон дээрх ажлыг хэрхэн зохион байгуулах, гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх, цааши хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
Мөн хаягийн тэмдгийн тоо, хэмжээ болон сумын төвийн 1:1000 масштабтай хаягийн зургийн төслийг хянаж сумын ИТХ-аар батлуулах аж.
Ажлын хэсгийг Сайншанд сумын Засаг даргын орлогч О.Ганбат ахалж, нарийн бичгийн даргаар Хөгжлийн бодлогын тасгийн дарга Л.Олзбаяр, гишүүдэд багуудын Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд, сумын холбогдох мэргэжилтнүүд ажиллаж буй.
Х.Эрдэнэбулган