Банкуудын олгосон зээл 8 тэрбум төгрөгөөр өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 10:40:31

Оны эхний гурван улиралд Дундговь аймаг дахь арилжааны банкууд нийт 16 мянга гаруй зээлдэгчид 72 тэрбум төгрөгийн зээл олгосон нь урьд оны энэ үеийнхээс зээлийн хэмжээ 8.8 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийт зээлийн  үлдэгдэлд хугацаа хэтэрсэн болон чанаргүй  зээл 730,6 сая төгрөг байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 430 сая  төгрөгөөр нэмэгджээ. Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь 0.3 хувь буюу 258 сая  төгрөг болж өссөн байна. Үүнийг урьд оны энэ үеийнхтэй харьцуулахад  96 хувь буюу 126,8 сая төгрөгөөр өссөн байна гэж Монгол банкны Дундговь аймаг дахь салбараас мэдээллээ.

Зээлийг эдийн засгийн зориулалтаар ангилж үзвэл, 15 хувийг хөдөө аж ахуйн салбар, 12 хувийг бөөний болон жижиглэн худалдаа, 0.2- 2.26 хувийг боловсруулах үйлдвэр, барилгын чиглэлээр олгосон байна. 

Монгол банк 16,1 тэрбум төгрөгийг арилжааны банкуудын гүйлгээнд гаргаж,  10,1  тэрбум төгрөгийг эргэн татсан бөгөөд гүйлгээнд  гаргасан мөнгөний 62,7 хувь эргэж  төвлөрчээ.

Дундговь Т. Отгонтуяа

相关新闻