Универсиадын монгол тамирчдын салхийг цаначид хагаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ"Универсиад 2017" наадамд монголын баг тамирчдын салхийг хагалж гүйлтийн цанын тамирчид ганцаарчилсан эрэгтэй 10 км, эмэгтэй 5 км-ийн зайд тус тус амжилттай уралджээ.
Казахстаны Алматы хотноо болж байгаа универсиад наадам уулын цана, биатлон, гүйлтийн цана, мөсний хоккейн төрлөөр өчигдөр эхэлсэн юм. Тухайлбал, эмэгтэйчүүдийн 5 км-ийн уралдаанд нийтдээ 62 тамирчин гараанд гарснаас Ч.Отгонцэцэг замаа амжилттай туулан 16:18.3 секундийн амжилтаар 26 дугаар байр, А.Энхтуул 17:11.7 секунд гүйж 41 дүгээр байр, Б.Дэлгэрмаа 18:31.5 секундийн амжилтаар 52 дугаар байр тус тус эзэлжээ.
Эрэгтэйчүүдийн 10 км-ийн зайн уралдаанд нийт 87 тамирчин уралдаж манай тамирчин Б.Ачбадрах 28:02.2 амжилттаар 41 дүгээр байр, Б.Амарсанаа 29:40.5 амжилтаар 74 дүгээр байр, У.Батжаргал 30:22.5 амжилтаар 79 дүгээр байрт тус тус шалгарсан байна.
Өнөөдөр цанын тамирчид сонгомол болон тэших техниктэй холимог уралдааны эрэгтэй 10 км, эмэгтэй 5 км-т уралдах бол тэшүүрийн тамирчид эрэгтэй 1500 метр, эрэгтэй 5000 метрийн зайнд уралдах юм.
Д.Өлзий