Парисын “Их дуулга”-аас 7 медальтай жүдочид III байр эзлэв
МОНГОЛЫН МЭДЭЭФранцын нийслэл Парис хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-гийн “Рио-2016” олимпийн эрхийн оноо олгох "Их дуулга" тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж манай шигшээ багийн 17 жүдоч хүч ур чадвараа сорьж хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар багаараа III байрт шалгарлаа.
Тус тэмцээний эхний өдөр манай тамирчид хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн бол сүүлийн өдөр 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Л.Отгонбаатар нар хүрэл медаль хүртэв. Ийнхүү "Их дуулга" тэмцээн өндөрлөхөд Япон, Франц улсын шигшээ багийн дараа Монголын жүдочид III байрт орж чадлаа.
Д.Өлзий