Ш.Отгонбилэг агсаны хөшөөнд цэцэг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНШинжлэх ухааны доктор, “Хөдөлмөрийн баатар”, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн анхны Монгол захирал, УИХ-ын гишүүн агсан Шагдарын Отгонбилэгийн хөшөөнд цэцэг өргөх чёлол өнөөдөр боллоо.
Цэцэг өргөх ёслолд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон Ш.Отгонбилэг агсаны ар гэр, төрөл төрөгсөд нь оролцлоо. Ш.Отгонбилэг агсан 1952 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд мэндэлжээ. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа 2001 оны нэгдүгээр сарын 14-нд Увс аймгийн Малчин сумын нутаг “Харгай зуух” гэдэг газарт албан ажлаар явж байгаад МИ-8 нисдэг тэрэгний ослоор эрсэдсэн юм.
Түүний хөшөөг 2002 онд ТИС-ийн өмнө босгож есдүгээр сарын нэгэн болон төрсөн өдрөөр нь цэцэг өргөдөг уламжлалтай юм. Үүний дагуу өнөөдөр орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.
Б.Оюун-Эрдэнэ