Таван барилга байгууламжийг нийслэлийн бүртгэлээс хасна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-19 12:24:10

Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах шийдвэр гарчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байрлах Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор, 13 дугаар хороонд байрлах 14 дүгээр дунд сургууль, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 32 дугаар дунд сургууль, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 38 дугаар сургуулийн “А” байр, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 18 дугаар цэцэрлэгийн байрыг актлахаар болжээ. Эдгээр актлагдлагдсан барилгуудыг концессын гэрээгээр шинээр өргөтгөн барих юм байна. Мөн “Багачууд хүнс” НӨҮГ-ын балансад бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах харуул, халаалтын нийт 1 097 900 төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий 4 барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар болсон байна.

 Б.Заяа

相关新闻