Н.Төгсцогтын ээлжит тулаан гуравдугаар сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОлимп болон ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, Монголын шилдэг боксчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын ринг дээрх ээлжит тулаанаа ирэх гуравдугаар сард хийхээр товложээ.
Тэрбээр мэргэжлийн бокст хүч, ур чадвараа сорих болсноор нийд долоон тулаан хийж бүх өрсөлдөгчөө нокаут /хүнд цохилт/-аар ялаад байгаа юм. Энэ удаагийн найм дахь тулаанаа гуравдугаар сарын 12-нд хийхээр тов гарсан бөгөөд хэн гэдэг, эль улсын тамирчинтай халз тулалдах нь удахгүй тодорхой болно.
Д.Өлзий