МАН-ын бүлэг төсвийн асуудлыг хэлэлцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.
Бүлгийн хуралдаанаар энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн тухай асуудлыг хамтатган авч хэлэлцжээ. МАН-ын гишүүд сүүлийн өдрүүдэд хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ Монгол Улсын өр, зээл улсын эдийн засаг, төсвийн даах хэмжээнээс хэтэрсэн. Тухайлбал, авсан зээлийн зөвхөн хүүг төлөхөд 963 тэрбум, зээлийн үндсэн төлбөрт 2.4 их наяд, нийтдээ 3.4 их наяд төгрөгийг төлөхөөр ирэх оны төсөвт тусгасан. Улсын төсвийн орлогыг Засгийг газар маш өөдрөгөөр буюу 6.9 их наяд төгрөг гэж тооцсон биелэгдэх боломжгүй гэсэн тайлбарыг өгч буй.
Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар ямар байр суурьт нэгдсэн талаарх мэдээллийг бүлгийн зүгээс мэдээлэхгүй юм байна. Товчдоо бол бүлэг төсөвтэй холбоотой асуудлыг бүхэлд нь авч хэлэлцсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Б.Туул