Беларусь улстай соёлын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-06 17:35:59

Соёлын салбарт хамтран ажиллах тухай "Монгол Улсын БСШУСЯ, Бүгд Найрамдах Беларусь Улсын Соёлын яам хоорондын хэлэлцээр”-т өнөөдөр БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурной нар гарын үсэг зурав.

Хэлэлцээр байгуулснаар хоёр орны соёл, урлагийн байгууллага болон уран бүтээлчид ажил хэргийн шууд харилцаа тогтоон, хамтран ажиллах боломжийг нээж байгаа юм.  Тухайлбал, хоёр орны соёлын салбарын мэргэжилтнүүд, уран бүтээлчид туршлага, мэдээлэл, материал харилцан солилцох, шинжээч, мэргэжилтэн солилцож ажиллах, хамтарсан тоглолт, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг олон талт харилцааг хөгжүүлэх гарц нээгдэж буйгаараа ач холбогдолтой хэмээн талууд үзэж байна. 

Ж.Болор

相关新闻