“Шар тосны баяр” тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОросын ард түмний өвлийг үдэж хаврыг угтдаг “Масленица” буюу шар тосны баярыг Эрдэнэт хотод энэ сарын 19-нд тэмдэглэнэ.
Уг баярыг тэмдэглэхтэй холбоотойгоор Орхон аймгийн Засаг дарга, ОХУ-аас Эрдэнэт суугаа Ерөнхий консул болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал хамтран төлөвлөгөө гаргасан байна. “Масленица” баярын үеэр А.Амарын талбайд 20 орчим асар байгуулна. Эдгээр асарт “Москва Петушки” ресторан, 19-р сургууль, “Энэрэл” төв болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг “Акутран” ресторон зэрэг байгууллагууд Орос үндэстний хоолоор иргэдэд үйлчлэх ажээ.
Мөн Монгол, ОХУ-ын ах дүүгийн найрамдалт харилцааг харуулсан урлагийн тоглолт, тэмцээн уралдааныг “Уурхайчин” соёлын ордон, “Хангарьд” спорт ордон, Хүүхэд, залуучуудын театр хамтран зохион байгуулна.
Б.Оюун-Эрдэнэ