“Морин хуур-2016” наадам 30 дахь жилдээ болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-2016” наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 12-нд ХБК-ийн байранд болно.
Эхний шатнаас шалгарсан 25 бүтээл Улсын Филармонийн их танхимд энэ сарын 18-нд болох Гала тоглолтод оролцох бөгөөд эхний таван байр эзлүүлэх юм.
Тус наадамд уран бүтээлчид зөвхөн өнгөрсөн онд зохиосон дуугаар мэргэжлийн, эстрад, рок, поп гэсэн төрөлд өрсөлдөнө.
Бүртгэл энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд одоогоор 30 орчим дуу бүртгэгджээ.
Дашрамд сонирхуулахад, тус наадмыг 1987 онд анх зохион байгуулж байсан бол энэ жил 30 настайгаа золгож байна.
Ж.Болор