Эрчим хүчний байгууллагууд нэрэмжит гудамжтай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-02-07 22:20:14

Дархан-Уул аймгийн Эрчим хүч, ус хангамжийн байгууллагуудын 14 хоног тутамд болдог шуурхай хурал болж өнгөрсөн хоёр долоо хоногт хийгдсэн ажлаа ерөнхий инженерүүд нь танилцуулж мэдээлэл хийлээ.

“Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн Ерөнхий инженер н.Хаш-Эрдэнэ: “Манай станц энэ хугацаанд таван зуух дөрвөн турбогенераторын ажлын горимоор хэвийн ажиллаж байна. Цахилгааны ачаалал 42 мвт, нүүрсний нөөц 30 мянган тн. Дархан хотын цахилгаан хэрэглээ өнөөгийн байдлаар цагт 25-27мвт, дулааны шугамын халаалтын температур нь хоногтоо 101-61 градусын горимтой цагт 2100 тн усны зарцуулалттай байна” гэлээ. Мөн “ДСЦТС” ХК, “Дархан Дулааны сүлжээ” ТӨХК, “Дархан-Ус Суваг”  ХК-ийн ерөнхий инженерүүд тус бүрдээ мэдээлэл хийж байгууллага тус бүрийн үндсэн болон туслах тоноглолууд хэвийн ажиллаж ямар нэгэн эвдрэл саатал гараагүй гэв. Хурлын төгсгөлд аймгийн Захирагчийн Албанаас сар шинийн баярыг тохиолдуулж дээрх байгууллагуудыг хариуцлагатай жижүүр ажиллуулж эргэлт үзлэгийг хуваарыг чанд мөрдөж иргэдэд түргэн шуурхай үйлчилж СӨХ-үүд эрчим хүчний хуваарилах байгууламж, зоорийн давхрынхаа түлхүүрийг ойрхон байлгаж гэмтэл гарсан үед шуурхай засварлах боломжийг бүрдүүлж ажиллах хэрэгтэйг үүрэг болголоо. Энэ үеэр Эрчим хүч, ус хангамжийн байгууллагууд өөрсдийн гэсэн “Нэрэмжит гудамж”-тай болох хүсэлт гаргаж түүнийхээ арчлалт, хамгаалалт, тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг хариуцаж ажиллана гэсэн хүсэлт гаргасныг аймгийн Захирагчийн албаны дарга н.Равжаадэлгэрэх талархан хүлээн авч холбогдох шийвэр гаргуулж өгнө гэснээр энэ удаагийн шуурхай хурал өндөрлөв.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

相关新闻