Гэгээн хайрын баяраар “Парисын дарь эхийн сүм”-ийг тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ"Гэгээн хайрын баяр”-ыг тохиолдуулан УДЭТ-ын уран бүтээлчид Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулгаар 2009 онд тайзны бүтээл болсон В.Хюго “Парисын дарь эхийн сүм” сонгодог бүтээлийг театрын тайзнаа тоглоно.
Энэ хорвоогийн хүмүүний амьдралын утга учир, үнэт баялаг нь “хайрын хүч” билээ. Хүн бүхэн хайр сэтгэлийн сайн сайхан зол жаргалыг эдлэх эрхтэй байдгийн адилаар өөртөө олдсон тэр хайр дурлал, зол жаргалд үнэнч байхын мөнхийн дууллыг энэхүү сонгодог мюзикл жүжгээр харуулжээ.
Тус жүжгийн Эсмеральдад Н.Баярмаа, Квазимодад СТА С.Болд-Эрдэнэ, Фроло хамбад СТА Г.Эрдэнэбилэг, Фебд СТА М.Түвшинхүү, Гренгуард МУГЖ Л.Дэмидбаатар, Гудулд СТА Б.Нармандах, Клопенд МУГЖ Б.Жаргалсайхан, Лидс СТА Ц.Баясгалан нар тоглох юм.
Тоглолт энэ сарын 12-нд 18:00, 13-нд 19:00, 14-нд 14:00, 19:00 цагт тус театрын тайзнаа болно.
Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10-50 мянган төгрөгийн үнэтэй.
Ж.Болор