“Морин хуур” наадмын шилдэг 25 дууны нэрс тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-13 17:55:05

Оны шилдэг дуу шалгаруулж, ая, аялга, хэлбэр, хөгжмийн найруулгыг тодорхойлох “Морин хуур-2016” наадмын эхний шалгаруулалт өчигдөр ХБК-ийн “А” танхимд боллоо.

Тус шалгаруулалтаас дараах 25 дууг сонгож, энэ сарын 18-нд Улсын Филармонийн концертын танхимд болох шилдэг 25 дуу болон Гран При шагналтныг тодруулах Гала тоглолтод оролцуулахаар болов. Гранпри шагналд БСШУС-ын Сайдын нэрэмжит цом, өргөмжлөл, МҮОНТ-ийн ерөнхий захирлын нэрэмжит “Мастер морин хуур” болон мөнгөн шагнал олгох юм.

Шүүгчээр хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, яруу найрагч, дуучдаас бүрдсэн таван хүн ажиллах бөгөөд шат бүрт солигдох аж. 

Ингээд шилдгээр шалгарсан дараах 25 дууг танилцуулж байна.

No Хөгжмийн зохиолч Бүтээлийн нэр Шүлэг Дуучин
1 Д.Батсүх Ерөөлөөр амлуулсан эх орон Ч.Алтантүлхүүр

Д.Дүйнхэржав

найрал дуутай

2 Д.Баттөмөр Эгийн гол Д.Норвсамбуу Ц.Шинэцэцэг
3 Н.Бат-Өлзий Аав таныхаа дэргэд О.Шинэбаяр

Ж.Эрдэнэчулуун

Н.Нямсүрэн

4 Б.Бямбабаяр Ийм л сайхан Б.Цэрмаа Д.Дагиймаа
5 Н.Ганбаатар Монгол аялгуу Г.Батболд Д.Долгормаа
6 Г.Гэрэлбаатар Миний монгол Г.Гэрэлбаатар Б.Жавхлантөгс
7 Д.Дорлиг Дууны сайхан намар Н.Наадай Найрал дууны бүтээл
8 Г.Жанцансамбуу Хайрын эгшиглэн З.Түмэнжаргал Д.Отгонжаргал
9 Б.Лувсанравдан Хүннү хүлэг Ц.Өнөболд Я.Гэрэлчулуун
10 Х.Мөнх-Ертөнц Ардын дуу шиг аав минь Ү.Хүрэлбаатар Б.Сарантуяа
11 Х.Мөнх-Ертөнц Ээждээ Б.Төмөр Хурд хамтлаг
12 Х.Мөнхбаяр Хийморьлог Т.Гэрэлхүү Г.Ганзориг
13 Г.Отгонбаяр Омогшил Н.Минжинсайхан Ж.Хишигбат
14 Ш.Өлзийбаяр Тэнэгэр их тал Н.Баянмөнх Э.Анхбаяр
15 Ш.Сугарцэрэн Аавтай орчлон Ч.Нандинцэцэг Э.Очирсайхан
16 Т.Сэр-Од Гэгээн нутаг Х.Чилаажав У.Далантай
17 С.Тараа Алтай Н.Пүрэв

П.Баярмагнай

Г.Ариунбаатар

18 Д.Цэцэрлэг Сөрж болдоггүй тавилан Л.Гаваасүрэн Г.Эрдэнэтунгалаг
19 Б.Чойжилсүрэн Хаврын ганц улиас Б.Чойжилсүрэн Б.Сарантуяа
20 Н.Чулуунхүү Хаан Чингисийн нутаг О.Ням-Осор Ж.Хишигбат
21 Л.Идэрбат Аргадан дуулах нутаг Д.Гончигсүрэн Ц.Түмэнжаргал
22 Б.Энхбаяр Энх мөнхийн эх орон Б.Монголжин Консонанс хамтлаг
23 О.Эрдэнэбат Засагт ханы эрчүүд Н.Пүрэв Т.Пүрэв-очир
24

И. Эрдэнэбуян

Зүрхэн нутаг

Л. Оюун-Эрдэнэ

Б. Болдбаатар
25 И. Эрдэнэбуян Бүтэн заяа

Цэцэнбат

Б. Батсайхан

 

相关新闻