УИХ-ын гишүүн Н.Оюундарь тойрогтоо ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-02-13 19:37:52

Сэлэнгэ аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь тойрогтоо ажиллажээ. Тэрээр тус сумын ард иргэд, төр төсвийн байгууллагуудын ажилтан албан хаагчидтай уулзалт зохион байгуулсан байна.

Эрхэм гишүүн Н.Оюундарь Шаамар сумын иргэдэд намрын чуулганаар батлагдсан хууль, тогтоомж болоод бусад ажлын талаар танилцуулга мэдээлэл хийжээ. Мөн мэргэжлийн байгууллагуудын мэргэжилтнүүдээс бүрдүүлсэн багаар өсвөр үеийнхэнд зориулсан сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Үүнд ”Өсвөр үеийн залуучуудад бэлгийн боловсрол олгох, залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэнд”, өсвөр насныханд өсвөр үеийнхний бэлгийн боловсрол, тулгамдаж буй асуудал, өсвөр үеийнхний онцлог, нөхөн үржихүйн эрүүл мэнд болон шинээр баталсан хууль, тогтоомжуудын талаарх шинэ мэдээллүүд багтсан аж.

Энэхүү хэлэлцүүлэг сургалтыг НББСШУБХ-ны ажлын албаны зөвлөх Ж.Чимгээ, НББСШУБХ-ны ажлын албаны референт М.Отгон, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Ө.Энхмаа, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны Насан туршийн боловсролын төвийн захирал Ё.Энхбаяр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Б.Халиун, Улсын 3-р төв эмнэлэгийн эмч Т.Баасандорж, Ц.Батзаяа, О.Баярсайхан, Эх хүүхэд эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Чинзориг, М.Камира нарын мэргэжлийн баг хамт олон удирдан явуулсан байна.

Ч.Отгонцэцэг

相关新闻