"Олон улсад BIM нэвтрүүлсэн тэргүүн туршлага”-ыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-19 18:27:14

Британийн Элчин сайдын яамны ивээн тэтгэлгээр “Билдинг Смарт Монгол” ТББ-аас “Олон улсад BIM нэвтрүүлсэн тэргүүн туршлага” семинарыг энэ сарын 20, 21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

“BIM” /Building Information Modeling/ Барилгын мэдээллийн загварчлалыг Монголд нэвтрүүлснээр барилгын салбарын бүтээмж 30, хөрөнгө оруулалтын өгөөж 20-иос дээш хувиар өсөх юм хэмээн албаныхан хэллээ. Дээрх хурлаар “BIM” дэмжигч программ ашиглан цахим загварчлал хийх, загвар төсөл дээр хэрхэн үр дүнтэй ажиллах талаарх танилцуулга хийх  аж.   

Б.Заяа

相关新闻