“Нүүдэлчдийн цагаан сарын баяр-2017”-аас гадаадын жуулчид Монголын ёс заншлыг мэдэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-02-15 13:12:25

Монголчуудын уламжлалт Сар шинийн баярыг тохиолдуулан энэ сарын 26, 27-нд "Монголын нууц товчоо" амралт, аялал жуулчлалын цогцолборт “Нүүдэлчдийн цагаан сарын баяр-2017” эвэнтийг 9 дэх жилдээ зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээ нь гадаадын жуулчид монголчууд Цагаан сарын баяраа хэрхэн өргөн дэлгэр тэмдэглэхийг өөрийн биеэр үзэж сонирхох,  тэмцээн уралдаанд оролцох боломжтойгоос гадна орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.

Хоёр өдөр үргэлжлэх нүүдэлчдийн цагаан сарын баярын үеэр гадаадын аялагч, жуулчид болон дотоодын амрагчид тус цогцолборын "Номын шар өргөө"-нд Монголчуудын бичиг үсгийн соёлтой танилцан, Бөөгийн шашны тухай сонирхолтой тайлбар авч, Тив тэнгэр бөөгийн хөшөө, урц сонирхох боломжтой. Мөн хүрэлцэн ирсэн зочид ардын язгуур урлагийн тоглолт, үндэсний хувцас загварын үзүүлбэр үзэж сонирхох, малчин айлд зочилж бууз, баншыг өөрсдийн гараар хийж, идээ засан битүүлэх ёс заншилд оролцох юм.

Түүнчлэн, аялагч, амрагч, жуулчдад зориулан ардын уламжлалт “Алаг мэлхий өрөх”, “Шагай шүүрэх”, “Морь уралдуулах”, “Шагай няслах” зэрэг үндэсний тоглоом зааж өгөхөөс гадна малчин айлд зочлон золгох ёс, зан заншилтай танилцах зэрэг олон сонирхолтой арга хэмжээ хийхээр төлөвлөжээ.

Ж.Болор

相关新闻