Золбин нохой, муур устгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга С.Одбаярын захирамжийн дагуу "Тохижилт-Сайншанд" хот тохижилтын газраас сумын хэмжээнд нохой муур, устгах ажлыг тав хоногийн хугацаатай зохион байгууллаа.
Улаанбаатар хотоос мэргэжлийн анчныг урьж Сайншанд сумын долоон багт нийт 885 золбин нохой, 25 муур устгасан байна.
Нохой муур устгах ажилд орон нутгийн төсвөөс 7.5 сая төгрөг зарцуулсан бөгөөд нэг нохойг 8500 төгрөгөөр устгуулсан аж.
Нохой, муур устгах ажлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 "г" дахь заалт, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8 дахь заалт, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 09/07 дугаар тогтоолоор батлагдсан "Нохой, муур тэжээх, эзэмших, устгах тухай" журмыг тус тус үндэслэж зохион байгуулжээ.
Х.Эрдэнэбулган